Филиппин улсад сурах
Филиппин рүү явах
Гадаад пасспорт болон бэлэн мөнгө биедээ авч явах
Үл таних хүнээс дайвар, ачаа бараа тээж хилээр нэвтрэхгүй байх
Ачааны жинг тийзэнд бичигдсэний дагуу бэлдэх
Хэрэв хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөр төлөх
Ачаанд хориглох зүйлс:
Гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, шатамхай материал, дараттай хийн сав, зэвсэг тэсэрч дэлбэрэх бодис, гал унтраагч, шавьж устгагч, цайруулах бодис, лити батерейтай цахилгаан төхөөрөмж
Гар тээшинд хориглох зүйлс:
Шингэн хоол хүнс, ундаа, гоо сайханы бүтээгдэхүүн, шүрших тос, лосьон, 100 мл ээс дээш шингэн (үндсэн том тээшиндээ хийх ), Эм бэлдмэл (үндсэн том тээшиндээ хийх ), бүх төрлийн үзүүртэй хутга, хайч, хумсны хутга, буу сум, гав, ташуур ,урсдаг зай
Сургуулиас илгээсэн бичгийг 1 хувь хэвлэж, эсвэл утас дээрэ хадгалаж авах
Монголоос гарахаас 1-2 өдрийн өмнө https://etravel.gov.ph/ сайтаар орж бүртгүүлэх, үүний дараа QR код гарч ирэх бөгөөд Screenshot-ыг гар утас дээрээ хадгалах
Солонгосоор дамжихад воноор төлбөр тооцоо хийдэг, гэхдээ олон улсын виза карттай бол гүйлгээ хийж болно.
Гэнэтийн ослын болон аялалын даатгалд хамрагдах
Арц хүж, ганга мөн гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн (мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн ) авч явахгүй байх
Хувийн бэлтгэх зүйлс
Усны сав, аяга бэлдэж ирэх
Өөрөө хүсвэл ор хөнжлийн даавуу авчрах
сургуулиас хөнжил, дэвсгэр даавуу өгнө.
Хэдийгээр халуун орон ч гэсэн аялал зугаалгаар явахад кондишнтэй автобус, машинаар явах учраас 1 нимгэн цамц авах
Гэнэтийн өвчин эмгэгт хэрэглэх, өөрт харшилдаггүй эм бэлдмэл бэлтгэх, нэр шошго нь бүрэн бүтэн байх
Шаардлагатай бол зөөврийн цэнэглэгч
Шаардлагатай гэж үзвэл ном толь бичиг бусад хичээлийн хэрэгсэлээ авчрах
Хэрэв усан санд орох бол усны хувцас, малгай, нүдний шилтэй байх.
Фитнест хичээллэх бол сольж өмсөх пүүз, бэлтгэлийн хувцастай байх
Нарны шил, усны алчуур, углааш, тавчик, шүхэр гэх мэт хувийн бэлтгэлээ сайтар хангах
Хичээлийн цагаар дэвтэр номоо хийх, цүнх бэлтгэх