WINNING

10 жилийн туршлагатай
Байрлах байрны сонголттой
Danny kids хүүхдийн дижитал интерактив тоглоомын аргатай
Тайван хэв маягийн хоол болон
Байршил
Төв салбар Филиппин улсын Сэбү хотын төвд байрладаг ба 2 дугаар салбар нь далайн эрэг дээр байрладаг.
Дотуур байр
Дипломат зочид буудал
Элит зочид буудал
Далайн эргийн дотуур байр
Хүчин чадал
150 оюутан нэг дор хүлээн авах боломжтой
Элсэлт авах чиглэл
Ерөнхий англи хэл, Бизнесийн англи хэл, IELTS, TOEFL, TOEIC шалгалтанд бэлтгэх анги,
Сургалтын хөтөлбөр

Ерөнхий англи хэл 6-10 цагийн сонголттой
Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь 2 цаг ганцаарчилсан + 4 цаг групп анги
Ганцаарчилсан хичээлийн тоог 4, 6 болгон нэмэгдүүлж, 10 хүртэл цагийн хичээлийн сонголтоо өөрөө тохируулах боломжтой.

Аялалын Англи хэл 8 цаг
Аялалын англи хэл хөтөлбөр нь 4 цаг ганцаарчилсан + 4 цаг групп анги
Аялалаар явах, гадаад улс орон руу чөлөөтэй аялал хийхэд шаардагдах аялалын англи хэлний хөтөлбөр юм.

Шалгалтанд бэлтгэх анги 10 цаг (IELTS, TOEFL, TOEIC)
IELTS шалгалт бэлтгэх ангиуд 4 цаг ганцаарчилсан + 4 цаг групп анги + 2 цаг бие даан сурах, давтлагын цагтай. Давтлагын цагаар болон мок тестийн дараа заавар, зөвлөгөө тухай бүрт өгнө.
7 хоног тутамд МОК тест авна. 4 ур чадвар тус бүрээр нь шалгалт авч, тухайн шалгалтын дараа зөв хариултыг ярилцаж, зөвөлгөө өгдөг.

DANNY KIDS хүүхдийн англи хэл 8 цаг
хүүхдийн англи хэлний хөтөлбөр нь 4 цаг ганцаарчилсан + 4 цаг групп анги
Шинжлэх ухаан, байгаль, өдөр тутмын амьдралийг харуулах "дижитал интерактив тоглоом“-ийг бид хичээлдээ ашиглан илүү хөгжилтэй хүүхдийн анхаарлыг татахуйц болгодог