Гар зургийн уралдаан

Сэдэв: “МИНИЙ ГЭР БҮЛИЙН ОРОЙН ЗООГ”

Хамрах хүрээ: 10-13 насны хүүхдүүд зөвхөн 1 ангилалаар оролцоно

Зорилго: Хүүхэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсч, сурчболовсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыгтаниулан, бага наснаасаа дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг орон даяар зарлаж байна.


Шагнал

1 дүгээр байр

Филиппин Улсын Сэбү хот

Англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг

2 дугаар байр

Монгол улс Улаанбаатар хот 

Герман хэлний 3 сарын сургалтын эрхийн бичиг

3 дугаар байр

Цахимаар

Филиппин багштай 2 сарын Онлайн Англи хэлний хичээлийн эрхийн бичиг

Уралдааны бүх оролцогчдод

Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалтанд хамрагдах эрхийн эзэн болно

Тусгай байр

Цахимаар

Филиппин багштай 1 сарын Онлайн Англи хэлний хичээлийн эрхийн бичиг

Удирдамж

Уралдаанд оролцох бүтээл нь зарлагдсан сэдвийн дагуу байна. 

Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.

Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг аль ч зургийн хэрэгсэл ашиглан А3 хэмжээтэй /42х29.7 см/ цаасан дээр зурна.

Цахим хэлбэрээр зурах тохиолдолд A3 хэмжээнд хэвлэгдэх боломжтойгоор файлаа Info@swissmonedu.com хаягаар илгээнэ.

Зургийн зөвхөн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг , сум/ сургууль, анги, имэйл хаяг , харилцах 2 утасны дугаарыг гаргацтай бичнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Swiss Mon Edu агентлаг бүртгэн авах бөгөөд цахим сүлжээнд байршуулах, ном товхимол бэлтгэх, видео танилцуулга хийх, олон нийтэд зориулсан үзэсгэлэн гаргах зэрэгт ашиглах болно. 

Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.

Хугацаа

Бүтээл хүлээн авах хугацаа: 

2025 оны 02 сарын 01-ээс 2025 оны 3 сарын 15-ний өдрийг дуустал 

Шалгаруулалтын хугацаа: 

2025 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 30-ны өдөр.

Үзэсгэлэн гарах хугацаа: 

2025 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр 

Шагнал эдлэх хугацаа: 

Филиппин улсын Сэбү хотод 2025 оны 6, 7 дугаар сард

Бүтээл хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг , 21-р хороо, Буянт Ухаа олон улсын нисэх онгоцны буудал, 320 тоот. Утас : 99100296, 96070202

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, 30-р салбар, 96070202

Ерөнхий зохион байгуулагч

Ивээн тэтгэгч