“Миний гэр бүлийн оройн зоог” сэдэвтэй гар зургийн уралдааны Шилдэг бүтээлүүд шалгарлаа
Энэхүү уралдааны зорилго хүүхэд бага наснаасаа хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсөж, сурч боловсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыг таниулан, дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг орон даяар зарлаж 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр бүтээл хүлээн авах хугацаа өндөрлөж нийт 100 гаруй бүтээл хүлээн авлаа.
Гар зургийн уралдаанаас 1,2,3-р дугаар байр болон 2 тусгай байрын шагналыг гардуулж байгаа бөгөөд шагналын сан боловсролын хөрөнгө оруулалтыг дэмжсэн англи хэл, герман хэл, IT инженерээр суралцах сургалтын эрхүүдийн эзэн боллоо.


Шагналын санд:
1-р байр - Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг
2-р байр - Герман хэлний онлайн 3 сарын сургалтын эрхийн бичиг
3-р байр - Филиппин багштай 2 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг
Тусгай байр - Филиппин багштай 1 сарын эрхийн онлайн эрхийн бичиг
Тусгай байр – Pinecone academy инженерийн сургуульд 1.000.000 төгрөгийн суралцах эрхийн эзэн тус тус шагнагдаж байна.
Бүх уралдаанд оролцогч нийт хүүхдүүддээ Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалт 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Боловсролыг дэмжин бидэнтэй хамтран ажилласан байгууллагууд:
1. Эх орны эрүүл хүнс Primeat брэнд
2. Герман хэлний сургалтын төв Otgonbayar Consulting and Service
3. Учрал бүрт амт нэмнэ Хүнс Комплекс ХХК
4. Аялалын боловсролыг дэмжигч Joinme.mn
5. Үндэсний үйлдвэрлэгч Urgana брэнд
6. 10000 инженерийг бэлтгэгч Pinecone academy хамтран ажиллалаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд :
- Дүрслэх урлагийн салбарын мэргэжлийн эксперт уран бүтээлч, куратор Ц.Солонго
- СУИС-Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн Медиа анимейшний тэнхимийн эрхлэгч Б.Мөнхдорж
- 50-р сургуулийн сургалтын менежер тэргүүлэх зэрэгтэй багш Б.Ганцэцэг
- Мэтагро ХХК-ийн маркетингийн менежер О.Золзаяа
- Хүнс Комплекс ХХК-ийн маркетингийн менежер Б.Хосбаяр нар оролцож шалгаруулалтаа хийж дууслаа.


1-р байр
Түвшинбатын Цэлмэг
Шинэ зууны удирдагч сургууль, 8а анги

3-р байр
Мөнхзолбоо Энхзолбоо
Гурван тамир сургууль, 7с анги

4-р байр
Сэрсэндагвын Нармандах
НЕБ 74-р сургууль, 7а анги

5-р байр
Алтангэрэл Амирлан
Логарифм сургууль, 6г анги

2-р байр
Нармандахын Дүүрэнбилэг
Орхон аймгийн 14-р сургууль, 7 анги