Эрт захиалбал Илүү хямд

​Та аялалаар  эсвэл сурахаар явах шийдвэрийг эрт гаргасанаар танд ирэх санхүүгийн дарамт багасна. Учир нь онгоцны тийз аль болох 4-8 долоо хоногийн өмнө захиалах тусам хямд үнийн суудалтай байдаг. Нислэгийн өдөр ойртох тусам нислэгийн тийз авахад өндөр өртөгтэй мөн хоосон  суудал дууссан ч байж болох юм.   

ТИЙЗ АВАХАД АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

  • Тийз авахдаа эхлээд заавал нөхцөлтэй нь танилцаж байгаарай. Магадгүй танд тийзээ хойшлуулах, урагшлуулах, буцаах зэрэг ямар ч асуудал гарч ирж болзошгүй тул тэдгээр эрсдлээс хамгаалах юм. 
  • Тийзэнд олгогдсон ачаа болон гар тээшний жинг анхаарах. Ачаа хэтэрсэн тохиолдолд 80 доллар авдаг. Зарим тохиолдолд түүнээс ч их байж болох юм.
  • Овог нэр зөв бичигдсэн эсэхийг шалгах. 
  • Дамжин нислэг үйлдэх зарим тохиолдолд эхний нислэг саатах, хойшлохоос шалтгаалж дараагийн нислэгийн цаг ойртсон байдаг тул аль болох 2-4 цагийн зайтай нислэг сонгох хэрэгтэй. 

НИСЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ БОЛОН ДАМЖИН НИСЛЭГТЭЙ ҮЕИЙН ЗӨВЛӨГӨӨ 

  • Нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай
  • Check-in буюу бүртгэлийн хэсэгт бүртгүүлэх
  • Хэрэв насанд хүрээгүй хүүхдийн хамт явж буй тохиолдолд итгэмжлэл, лавлагаа, төрсний гэрчилгээ  зэргийг авч явах
  • Boarding time буюу онгоц руу орох цаг, Gate буюу онгоцондоо суух гарцны дугаар зэргийг сайтар шалгаж байх. Зарим тохиолдолд өөрчлөгдөж байдаг. 
  • Дамжин нислэгтэй үед тухайн очсон газрын орон нутгийн цагаар тийз бичигддэг тул цагаа сайтар шалгах. Гар утасны цаг автомат тохиргоотой интернетэд холбогдсон бол автоматаар сунгагддаг.