Гадаадад зорчигчдын даатгал
1. Даатгалын зүйл
- 1.1 Даатгуулагчийн өөрийн байнга оршин суудаг газраас өөр улсад зорчиж буй иргэний амь нас, эрүүл мэнд.
2. Даатгалын эрсдэл
- 2.1. Гадаад зорчигчийн амь нас, эрүүл мэнд
- 2.2. Нислэг хойшлогдох эрсдэл
- 2.3. Бүртгэгдсэн ачаа тээш алдагдах эрсдэл
- 2.4. Бүртгэгдсэн ачаа тээш хоцрох
- 2.5. Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх гээх, алдах
3. Даатгалын үнэлгээ, хураамж
- 3.1. Даатгалын үнэлгээДаатгалын үнэлгээ нь даатгалын хэмжээнээс хамааран дараах хэмжээтэй байна:
- 20,000 ам.доллар
- 50,000 ам.доллар
- 3.2. Даатгалын хураамж
- Даатгалын хураамжийн хувь хэмжээ нь ам.доллараар илэрхийлэгдэх бөгөөд тухайн өдрийн монгол банкны албан ханшаар тооцон төгрөгөөр тооцож авна.
- Гадаадын аль улсад, ямар хугацаагаар зорчихоос хамааран даатгалын гэрээний дагуу заасан хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцоолно.
- 71-79 настай бол даатгалын хураамжийг 2 дахин нэмэгдүүлнэ.
- 80-84 настай бол даатгалын хураамжийг 3 дахин нэмэгдүүлнэ.
4. Даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл
- 4.1 Даатгалын нөхөн төлбөр олгоход шаардлагатай материалуудыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нэхэмжлэлийн дагуу доорх нөхцөлүүдээр даатгалын гэрээний хамгаалалтад заасан хязгаар хүртэл нөхөн төлбөр олгоно.
- 4.2 Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг, эмчилгээний зардал
- 4.3 Нутаг оронд нь яаралтай хүргэх болон тээвэрлэх зардал
- 4.4 Яаралтай амбулаторийн эмчилгээний зардал
- 4.5 Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлэх
- 4.6 Бүртгэгдсэн ачаа тээш нислэгийн үед алдагдах
- 4.7 Нислэг хойшлогдох
5. Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- 5.1 Даатгуулагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, гэмт хэргийн чанартай үйлдэлд оролцсоны улмаас эсвэл залилангийн зорилгоор хийсэн, хэт хайрамжгүй, хэт болгоомжгүй үйлдлээс үүссэн хохирол. Даатгуулагчийн сэтгэцийн өөрчлөлтөд орсон үед үйлдсэн болон, сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэх үеийн үйлдэл, түүний үр дагавар.
- 5.2 Амиа хорлох, мөн амиа хорлохоор завдсанаас биед учирсан гэмтэл, хожим үүссэн нөлөөлөл.
- 5.3 Архи, хар тамхи, хортой, хориотой эм хэрэглэсэн, хар тамхины хольц бүхий мансууруулах үйлчилгээтэй эм тариа хэрэглэсэн, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэсэн, ухаан санаанд нөлөөлөхүйц болон мэдрэлийн тэнцвэр алдагдуулах үйлчилгээтэй эм хэрэглэснээс үйлдэлтэй өвчин, түүний үр дагавар.
- 5.4 Нөхөн сэргээх эмчилгээ.
- 5.5 Протез (хиймэл эрхтэн), ортопед, остесинтез материал, нүдний шил.
- 5.6 Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт болон тэдгээрийн хүндрэлүүд.
- 5.7 Эмнэлгийн туслалцаа, эмчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон.